Монгол хэлэн дэхь хүндэтгэл, цээрийн үг хэллэг
September 30th, 2011 § 8 Comments
Хэл шинжлэлийн хувьд хүндэтгэн өргөх үг, цээрлэн эерүүлэх үг тусдаа ангилалд багтдаг гэж таагаад байна, гэхдээ энэ тэмдэглэлд хоёуланг нь нэг дор орууллаа.
Монгол улсын иргэд Монголоо алдаж, хүндэтгэл, цээрийн үгээ мартан, улмаар бүр долоон дордож хараалын, хар ярианы бүдүүлэг үг хэллэг замбараагүй хэрэглэх болжээ. Энэ тухай хэн хүнгүй мэдэж байвч өдөр тутмын амьдралд байнга тохиолддог болсон учраас буруугаар дассан юм болов уу? Үг хүчирхэг зүйл учраас бодолтой хэрэглэх ёстой. Муу үг модон улаатай… Гэхдээ бүдүүлэг үг хэллэгийн асуудал өөр сэдэв болно. Орхиё.
Цэвэлийн толь болон бусад эх сурвалжаас шүүрдэн авсан хүндэтгэл, цээрийн үгсийг танилцуулъя. Өөрийн тань мэдэх үг энд байхгүй аваас надад хэлж өгч хайрлаарай. « Read the rest of this entry »
Шимтэн шүнтэн уншигтун…
September 27th, 2011 § Leave a Comment
Үгийн баялагаа нэмэгдүүлж, үгийг эрхшээн эзэгнэе гэвэл ардынхаа аман болон бичгийн уран зохиолыг шимтэн шүнтэн уншигтун.
– Д.Баттогтох, ”Үгийн ширэнгээр бэдрэхүй” номын өмнөтгөлөөс.
Чоно
September 26th, 2010 § 5 Comments
Нутгийн ахмадаас сонссон нэгэн домог яриа:
Нэгэн малчин үхэрийг нь чоно идчихийг харжээ. Араас нь туулгасанд саахалт айлын нь гэр рүү давхиад орчихож гэнэ. Гэрт ортол гэрийн эзэн ганцаараа, дөнгөж сэрж байх юм гэнэ. Чоно ул мөргүй алга болжээ. “Дөнгөж сая гэрт чинь чоно орсон, хаачсаныг нь харав уу?” гэтэл “Үгүй, гэхдээ би сая чоно болчихоод үхэр идлээ гэж зүүдэллээ” гээд бүхэл махаар бөөлжсөн юм гэдэг.
Оюун ухаан хийсэж байна!
September 6th, 2010 § Leave a Comment
Бяцхан гэлтгүй бэлэг:
Хоёр лам салхинд хийсэх туг хараад, нэг нь “Cалхи хийсэж байна!” гэж хэлэхэд, нөгөөх нь “Үгүй, туг хийсэж байна!” гэв. Үүнийг сонссон нэгэн хөгшин мэргэн: “Оюун ухаан хийсэж байна” гэв.
Зүүлт: Мөсөн уулын их нь яагаад нүдэнд үл үзэгддэг вэ?
Шулам
August 10th, 2010 § Leave a Comment
Өчигдөр:
… Нэг нь шүхэр дэлгэж, нөгөө нь хөшиг яран салхивч нээхэд өрөөнд бороо орлоо…
Зүүдний ихэнх замхран оджухуй.
“Монгол бичиг сэргэх цаг нэгэнт болжээ”
July 27th, 2010 § Leave a Comment
Өнөөдрийн сайн мэдээ
July 9th, 2010 § 3 Comments
Ерөнхийлөгчийн вэб хуудаснаа:
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай
2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай… гэсэн байна.
2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.
Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо.
Жилийн дараа мөрдөж эхлэх юм байна. Тэр болтол мартчихалгүй, бэлтгэлээ сайн хийгээсэй билээ :) Төрийн хэрэглээг дагаад нийт ард түмний монгол бичгийн боловсрол сайжрах нь гарцаагүй. Оройтсон ч гэсэн чухал алхам байлаа.