Өнөөдрийн сайн мэдээ

July 9th, 2010 § 3 Comments

Ерөнхийлөгчийн вэб хуудаснаа:

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай… гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо.

Жилийн дараа мөрдөж эхлэх юм байна. Тэр болтол мартчихалгүй, бэлтгэлээ сайн хийгээсэй билээ :) Төрийн хэрэглээг дагаад нийт ард түмний монгол бичгийн боловсрол сайжрах нь гарцаагүй. Оройтсон ч гэсэн чухал алхам байлаа.

Advertisement

Tagged: ,

§ 3 Responses to Өнөөдрийн сайн мэдээ

  • dream says:

    erhii huruu gozoiv

  • crab_duffff says:

    Сайхан мэдээ байна

  • Amy says:

    Сайхан мэдээ байнадаа. би урьд нь нэг өөрөө сурах гэж оролдоод чадаагүйн. Залхуугийнх байсан л даа хэхэ, одоо бол яаж ийжийгаал сурах хэрэгтэйн байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

What’s this?

You are currently reading Өнөөдрийн сайн мэдээ at Улбар блог.

meta

Follow

Get every new post delivered to your Inbox.